‘Мэдээ мэдээлэл’ - ангилалын мэдээлэл

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 650 дугаар тушаалаар Зоосбанкинд Эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, банкийг татан буулгахаар шийдвэрлэсний дагуу Эрх хүлээн авагчийн зөвлөлийн зүгээс Зоосбанкны актив хөрөнгийг худалдан борлуулах ажил хийгдэж байна. Нээлттэй дуудлагын худалдаа 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагт Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай Зоосбанкны хурлын танхимд эхлэнэ.

ЗООСБАНКНЫ ЗЭЭЛДЭГЧДИЙН АНХААРАЛД

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 659 дугаар тушаалаар Зоосбанк ХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойш Зоосбанк дахь Эрх хүлээн авагчийн зөвлөл хагас жил гаруй хугацаанд ажиллахдаа “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-ийн дагуу Засгийн газраас Зоосбанкинд зориулж гаргасан бонд болон бусад төлбөрийг төлж барагдуулах зорилгоор Зоосбанкны чанаргүй зээл, авлагыг барагдуулах ажлыг эрчимтэй хийж байна. Энэ ажлын хүрээнд Эрх хүлээн авагчийн зүгээс Зоосбанкинд өртэй иргэд, аж ахуйн нэгж байгууллага болон бусад хуулийн этгээд Та бүхнийг банктай хийсэн гэрээнийхээ дагуу зээл, авлага, түүний хүүний төлбөрийг нэн даруй төлж дуусгахыг мэдэгдэж байна.
Хэрэв өр төлбөрөө төлөх талаар дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд бид хэвлэл,  мэдээллийн хэрэгслээр Та бүхний бизнесийн болон хувийн нэр хүндэд халдан, олон нийтэд нээлттэйгээр  мэдээлэх арга хэмжээ авах болохыг АНХААРУУЛЖ БАЙНА.

ЗООСБАНК

Нээлттэй дуудлага худалдаанд урьж байна

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 650 дугаар тушаалаар Зоосбанкинд Эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, банкийг татан буулгахаар шийдвэрлэсний дагуу Эрх хүлээн авагч (зөвлөл)-ийн зүгээс Зоосбанкны актив хөрөнгийг худалдан боруулах ажил хийгдэж байна. Нээлттэй дуудлагын худалдаа 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 10:00 цагт Төрийн банкны хурлын танхимд эхлэнэ.

Худалдан борлуулах хөрөнгүүдийн мэдээлэл

Зоосбанкны худалдан борлуулах хөрөнгүүдийн мэдээлэлийг энэхүү сайтнаас авах боломжтой боллоо.