Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 650 дугаар тушаалаар Зоосбанкинд Эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, банкийг татан буулгахаар шийдвэрлэсний дагуу Эрх хүлээн авагчийн зөвлөлийн зүгээс Зоосбанкны актив хөрөнгийг худалдан борлуулах ажил хийгдэж байна. Нээлттэй дуудлагын худалдаа 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагт Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай Зоосбанкны хурлын танхимд эхлэнэ.
ЗООСБАНКНЫ ЗЭЭЛДЭГЧДИЙН АНХААРАЛД
Нийтлэгдсэн огноо August 5th, 2010 Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 659 дугаар тушаалаар Зоосбанк ХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойш Зоосбанк дахь Эрх хүлээн авагчийн зөвлөл хагас жил гаруй хугацаанд ажиллахдаа “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-ийн дагуу Засгийн газраас Зоосбанкинд зориулж гаргасан бонд болон бусад төлбөрийг төлж барагдуулах зорилгоор Зоосбанкны чанаргүй зээл, авлагыг барагдуулах ажлыг эрчимтэй хийж байна. Энэ ажлын хүрээнд Эрх хүлээн авагчийн зүгээс Зоосбанкинд өртэй иргэд, аж ахуйн нэгж байгууллага болон бусад хуулийн этгээд Та бүхнийг банктай хийсэн гэрээнийхээ дагуу зээл, авлага, түүний хүүний төлбөрийг нэн даруй төлж дуусгахыг мэдэгдэж байна.
Хэрэв өр төлбөрөө төлөх талаар дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Та бүхний бизнесийн болон хувийн нэр хүндэд халдан, олон нийтэд нээлттэйгээр мэдээлэх арга хэмжээ авах болохыг АНХААРУУЛЖ БАЙНА.
ЗООСБАНК
Мод хатаалгын цех зарна
Нийтлэгдсэн огноо August 5th, 2010
СХД-ийн 22-р хороо 76 гудамжны 7 тоот 700 мкв газар, байшингийн хамт мод хатаах тоног төхөөрөмжийг үнэ тохиролцон худалдана
Байршил: СХД-ийн 22-р хороо 76 гудамжны 7 тоот
Хүчин Чадал: 10 хоногт 50м куб
Холбоо барих 99118341
Төв аймгийн Баян суманд байршилтай гахай, тахианы аж ахуйн обьект
Нийтлэгдсэн огноо June 22nd, 2010
Барилгын ерөнхий танилцуулга
Байршил: Төв аймгийн Баян сум, 4-р баг Цагаан гол. Улаанбаатар хотоос 100 км зайтай, төв зам дагуу, 900 м.кв обьект, 57.6 м.кв гараж, 32 м.кв ажилчдын байр, 3 га газар
Зориулалт: Гахай, тахианы аж ахуй
Хүчин чадал: 400-500 толгой гахай үржүүлэх, мах бэлтгэх. 380 вольтын цахилгаан дэд станц, гүний худагтай /40м/, ажилчдын байр, 2 авто машины гаражтай
Холбоо барих 99118341
3 өрөө байр зарна
Нийтлэгдсэн огноо May 26th, 2010
Хан-Уул дүүргийн 1-р хороо Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 69-р байрны шинээр ашиглалтанд орсон дулаахан, чанартай 97.27 м.кв 3 өрөө орон сууц зарна. Утас: 99172140, 88087489
